• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын "Жаолүн" хүнтэй шумбагч аппарат 5000 м-ийн далайн гүнд нэвтэрлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-26 09:38:38

    Хятадын анхны бие даан зураг төсөл хийж үйлдсэн "Жаолүн" хүнтэй шумбагч аппарат Бээжингийн цагаар 26-ны өдөр анх удаа 5057 метрийн гүнд орж, 5000 метрийн гүнд хийх туршилтын гол үүргээ амжилттай биелүүлсэн байна.

    Энэ гүний хэмжээ "Жаолүн"шумбагч аппарат дэлхийн далайн 70 хувийн ёроолд хүрч чадна гэдгийг харууллаа.

    Бээжингийн цагаар 26-ны өглөөний 3 цаг 38 минутад "Жаолүн" шумбагч аппарат далайд орж, 3 цаг 57 минутад албан ёсоор шумбаж эхэлсэн бөгөөд хурд нь минутад 40 метрээс давсан байна. Энэ удаагийн туршилт хамгийн гүндээ 5057 метрт хүрээд дээш хөвж эхэлсэн байна. Шумбагч Е- Сүн, Ян Бө болон Фү Вэньтао нарын биеийн байдал сайн, шумбагч аппаратын үйл ажиллагаа ч хэвийн байлаа.

    "Жаолүн" шумбагч аппаратын зурагласан гүний хэмжээ дэлхийн тэргүүний төвшин болох 7000 метр бөгөөд 2012 онд дээрх гүнд туршилт хийхээр төлөвлөж байна. \Орчуулсан редактор Урангоо\

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе