|
|
||
Саяхан "Жаолүн" шумбагч аппаратын ерөнхий зураг төсөл зохиогч Шүй Кайнань Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, "Жаолүн" шумбагч аппарат дэлхийн хүн тээгч шумбагч аппаратын дунд тэргүүний эгнээнд байна гэжээ.
Хятад улс бол тэнгисийн гүнд шумбагч аппаратыг амжилттай судлан үйлдвэрлэсэн 5 дах орон юм. Зураг төслийн талаар "Жаолүн" аппарат нь бусад орны тэргүүний техникийг шингээн авч өөрчлөн боловсронгуй болгосон юм. Тэр нь дэлхийн шумбагч аппаратын тэргүүний эгнээнд орох болно.
"Жаолүн" шумбагч аппарат 26-ны өдөр 5000 метрийн гүнд шумбах үүргээ амжилттай биелүүлснээр дэлхийн 70%-ийн тэнгисийн ёроолд хүрч чадах болсныг харуулж байна. Хятад улс АНУ, Япон, Франц, ОХУ-ын дараах гүн тэнгист шумбагч хүн тээсэн аппараттай тавдах орон болжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |