• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвд энэ оны эхний хагаст давхардсан тоогоор 2 сая 225 мянга орчим жуулчдыг хүлээн авчээ

CRI       (GMT+08:00) 2011-07-28 15:32:27

  Энэ оны эхний хагаст, Төвдийн Өөртөө Засах Районд давхацсан тоогоор 2 сая 249 мянга орчим хүн аялсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.8 хувиар нэмэгджээ.

  Эдүгээ аялал жуулчлал Төвдийн тулгуур салбарын нэг болж, 2010 онд Төвд 6 сая 850мянга жуулчнаас 7 тэрбум 140 сая юанийн орлого олжээ.

  Эдүгээ, Лхас хотын Гунгаа нисэх онгоцны буудал өдөрт 60 гаруй онгоц буулгаж хөөргөн, Линжигийн Майлин буудал, Чандүгийн Банда онгоцны буудал, Шигазийн Энх тайван онгоцны буудал долоо хоног бүрд 62 онгоц хүлээн авч хөөргөж байна. Үүнээс гадна, өдөрт 10 цуваа галт тэрэг Төвдөд орж гарч байгаа бөгөөд автомашин болон хувийн тэргээр Төвдөөр аялах жуулчдыг нэмбэл, өдөрт бараг 10 мянга гаруй жуулчин Төвдөд аялж байгаа юм.\Хүчитбаатар орчуулав\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе