|
|
||
Нийслэл хот болон бусад муж хотуудаас ирсэн эмнэлгийн сайн дурынхан болон төвд үндэстний олон түмэн хамтаар дээрх ажиллагааг эхлүүлжээ. "Нэгдсэн сэтгэлээр Хятад улсыг цогцлон байгуулах" зохион байгуулах хороо Төвд Үндэстний Өөртөө Засах Районы эрүүл мэндийн танхимд 7 сая 750 мянган юанийн эм бэлдмэл хандивлажээ.
Зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жэн Хунбинь танилцуулж хэлэхдээ, энэ удаагийн үйл ажиллагаа 11 төрөлхийн зүрхний өвчтэй хүүхдийг эмчлэх ажиллагаа өрнүүлсэн бөгөөд улмаар төрөлхийн зүрхний өвчтэй болон нүд цийх өвчтэй хүүхдийг сонгож, 60-100 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийслэл Бээжин хотын халуун дулаан сэтгэлийг Төвдөд уламжилсан байна.
Эх сурвалжаас үзвэл, энэ бол өнөөгийн байдлаар Төвдөд очсон хамгийн том эмчилгээний сайн дурынхан юм. Уг үйл ажиллагааны үеэр Хятадын 15 муж, хотын 300 гаруй эмнэлгийн мэргэжилтэн Шигаз, Али, Наньшань зэрэг Төвдийн 5 хотоор аялж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх юм. \Сайн-Өлзий орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |