• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Төвд судлаачдын төлөөлөгчид болон Аргентины Гадаад хэргийн яамны албаны хүмүүс уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-08-02 17:06:01

            Аргентинд айлчилж байгаа Хятадын Төвд судлаачдын төлөөлөгчид 8-р сарын 1-ний өдөр Аргентины гадаад харилцаа, худалдаа болон шашны үйл хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын орлогч Жуан Лауреано Ландабурутай уулзаж, Хятад Аргентин хоёр орны шашны бодлого болон шашны хөгжил хамгаалалт зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна.

           Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Су Фашян танилцуулж хэлэхдээ,Төвд өнө удаан шашны соёл,уламжлалтай, олон шашны бүлэглэл урт хугацаанд эвсэг зохицонгуй зэрэгцэн оршиж байна. Сүсэгтнүүд үндсэн хууль болон хуулийн хамгаалалт доор шашны үйл ажиллагаа өрнүүлэх эрх чөлөөтэй юм. Төв засгийн газар Төвдийн улалжлалт шашин болон соёлыг хамгаалахын төлөө их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд бодлогын талаар их дэмжлэг үзүүлсэн гэжээ.

          Хятадын засгийн газрын шашны бодлого болон Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн талаар олсон ололт амжилтыг Жуан Лауреано Ландабуру өндрөөр үнэлжээ.

          Хоёр орны соёл болон судалгааны байгууллагын харилцаа холбоог эрчимжүүлж, шашин соёл болон эвсэг зохицонгуй хөгжлийг урагшлуулахыг хүсэж байгаагаа хоёр тал мөн илэрхийлжээ. \Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе