• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвд соёлын үйлдвэрлэлийг хурдацтай хөгжүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-08-07 16:08:50

      Саяхан нийтэлсэн "Хятадын коммунист намын ТӨЗР-ны хороо, ТӨЗР-ны ардын засгийн газрын соёлын их хөгжил, их цэцэглэлтийг урагшлуулах тухай шийдвэр"-т : " 2020 онд Төвдийн олон нийтийн соёлын үйлчилгээний чадавх улсын дундаж төвшинд хүрч, соёлын үйлдвэрлэл гол тулгуур үйлдвэрлэл болно " гэж ерөнхий зорилтын нэг болгон дурджээ. "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, Төвд соёлын үйлдвэрлэлийг түргэн хөгжүүлж, соёлын хөгжил цэцэглэлтийг ахиулна.

       "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, Төвд урлагийн мэргэжлийн боловсон хүчин болон олон нийтийн соёлын чадварлаг хүмүүсийг сургах явдлыг эрчимжүүлж, уламжлалт ардын соёлын өвийг хайн илрүүлж, соёлын аялал жуулчлал эрхлэх, кино үйлдвэрлэх, тоглолт гаргах, хэвлэж нийтлэх, үндэстний онцлог бүхий гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өндөрлөгийн спорт зохиох зэрэг соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлж, Төвдийн соёлын брэнд бий болгоно. Мөн соёлын эх баялгийн давуу талаа соёлын үйлдвэрлэлийн давуу тал руу шилжүүлэхийн зэрэгцээ бие даасан оюуны өмчтэй, шинийг үүдэх чадвар болон хүчирхэг өрсөлдөх хүчин бүхий соёлын салбарын цогцыг байгуулах юм. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе