• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Монгол үндэстний хувцас заслын урлагийн 8-р наадам эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-08-08 17:18:09

       Хятадын Монгол үндэстний хувцас заслын урлагийн 8-р наадам болон Монгол үндэстний шилдэг хувцас засал шалгаруулах үйл ажиллагаа 6-ны үдээс хойш ӨМӨЗР-ны Шилийн Гол аймгийн төв Шилийн-хотын Шилийн Гол соёлын хотхонд эхэлжээ. Орос, Монгол болон Хятадын Шиньжян, Өвөр Монголын нийт 46 багийн 700 гаруй хүн уг үйл ажиллагаанд оролцож, 1200 гаруй иж бүрэн Монгол хувцас заслыг дэлгэн үзүүлж байна.

       ӨМӨЗР 2003 оноос эхлэн Хятадын Монгол үндэстний хувцас заслын урлагийн наадмыг зохион явуулж, Монгол үндэстний уламжлалт хувцас заслын соёлыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх ба уламжлалт хувцас засал, аялал жуулчлалын бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтыг урагшлуулж, үндэстний соёл өрнөн хөгжих дардан замыг нээсэн байна. \Алтанхуар орчуулав\

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе