• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын яруу найрагч Ц. Цолмон "Цэцгийн салхи" номоо Улаанбаатарт гаргалаа

CRI       (GMT+08:00) 2011-08-16 16:14:49

        Өвөр Монголын "Солонго" шагналт яруу найрагч Ц. Цолмон ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Сөнөд нутагт төржээ. 1985 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийг дүүргэж, улмаар Хэл бичгийн ухааны доктор, профессор цол хүртсэн байна. Одоо Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуульд багшилж байна. 1996 онд "Их Тамчийн тэнгэр", 2006 онд "Аниргүйн дунд" шүлгийн түүврээ гаргажээ. 2006 онд Дэлхийн Монгол туургатны яруу найргийн наадмын гуравдугаар байр, 2006 онд "Гилгүүн уянга" яруу найргийн наадмын алтан одонгийн эзэн болж байсан юм. \Улаанбаатар хот дахь салбарын сурвалжлагч Цэцэн, Уртнасан.\

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе