• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Шянганы засаг дарга Зэн-Иньчуаньтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-08-16 19:45:12

    Шянганд ажил байдалтай танилцаж байгаа Хятадын ерөнхий сайдын орлогч Ли Кэчян 16-ны үдээс хойш Шянганы онцгой районы засаг дарга Зэн Иньчуаньтай уулзаж, Шянганы сүүлийн үеийн байдал болон онцгой районы засгийн газрын ажлын байдлын тухай тайланг сонсжээ.

    Ли Кэчян хэлэхдээ, Хятадын төв засгийн газар Шянганд анхаарал хандуулсаар ирсэн юм. Шянган эх оронтойгоо нэгдсэний хойно "Нэг оронд хоёр систем" "Шянганчуудаар сянганг удирдуулах" түүнчлэн дээд хэмжээний өөртөө засах чиг бодлого, тулгуур хуулийг гүнзгий хэрэгжүүлж, Шянган нь олон улсын банк санхүү, худалдаа, агаарын тээврийн төвийн статус, мөн хөгжилтэй тогтвортой байдлыг баталсаар иржээ. Зэн-Иньчуань энэ ээлжийн засгийн газрын удирдах багийг дайчилж, сайн сайхан байдлыг үргэлжлэн баталгаажуулж, тал бүрийн ажлыг сайтар хийхийг тэрээр хүсэж байгаагаа илэрхийлжээ.

    Ли Кэчян цааш нь хэлэхдээ, Хятад улс "12-р таван жилийн төлөвлөгөө"-г тогтоох явцад, онцгой районы засгийн газрын саналыг авч, Шянган Омэньг дэмжих бодлогын агуулгыг тусгай хуудсаар тайлбарласан юм. Энэ нь Шянганд үзүүлсэн дэмжлэг бөгөөд улс орны шаардлага болох юм гэжээ. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе