• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нисэх онгоц олон улсын хамгийн дээд зэрэглэлийн гэрчилгээ авлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-08-17 10:09:24

           8-р сарын 16-ны өдөр, Хятадын албаны ажил хэргийн агаарын тээврийн анхны компани--Жинь Лү албаны нислэгийн олон улсын стандартын нотолгоо болон албаны ажил хэргийн нисэх онгоцны магадлагааны дэлхийн нэрт компани--ARGUS-ийн хамгийн дээд зэрэглэлийн гэрчилгээ авсан байна. Энэ нь Азид албаны агаарын тээврийн компани хоёр төрлийн гэрчилгээг зэргээр авсан анхны тохиолдол болох бөгөөд Хятадын албаны ажил хэргийн агаарын тээвэр дэлхийн зэрэглэлийн нислэг хийх түвшинд хүрснийг харуулж байгаа юм.

          ARGUS компани нь олон улсын агаарын тээврийн нийгэмлэг болон олон улсын албаны ажил хэргийн нисэх онгоцны нийгэмлэгийн зэргээр итгэмжлэл олгосон, бие даан шалгалт нотолгоо хийдэг олон улсын магадлагааны дэлхийн цорын ганц компани юм. Одоогийн байдлаар, дэлхийд албаны нисэх онгоцны 1000 компанийн дотроос зөвхөн 87 нь уг байгууллагын хамгийн дээд зэрэглэлийн гэрчилгээг аваад байна. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе