• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ТӨЗР аялал жуулчлалыг голлох салбараа болгохоор чармайж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-08-17 17:21:52

      8-р сар бол Төвдийн аялал жуулчлалын алтан улирал юм. Энэ үед дотоод гадаадын жуулчид Төвдийн өндөрлөгөөр зугаалан, байгаль болон соёлын онцлог сайханд согтууран, бие сэтгэлийн алжаал чилээгээ тайлдаг байна. Сүүлийн жилүүдэд Төвд аялал жуулчлалын цогц төхөөрөмжүүдээ боловсронгуй болгож, тус салбарт ажиллах хүмүүсийг бэлтгэж, тал талын ажлаа цэгцэлж ирснээр, аялал жуулчлалын салбар төвдийн гол салбар болж хөгжиж байна. Төвдийн аялал жуулчлалын ажил хариуцсан албаны хүн хэлэхдээ, төвд тал талын байгуулалтаа эрчимжүүлж, энэ жилдээ 8 сая жуулчин хүлээн авч, 2015 оны сүүлч гэхэд жилдээ давхардсан тоогоор 15 сая жуулчин хүлээж авахаар чармайж байна гэжээ.

      Хятадын Хэ нань нутгаас ирсэн жуулчин, хатагтай Ван Линь хүүгээ дагуулан Төвдөд 10 хоногоор жуулчилж байлаа. Тэрээр хэлэхдээ, "Энэ газрын уулс усны өнгө үзэмж үнэхээр сайхан, би Линь жи-д илүү дуртай. Энд нам сэлүү, бохирдолгүй, Ялуусамбуу мөрний хөндий бүр ч сүрлэг жавхлантай, үнэхээр гайхалтай сайхан газар. Бид 10 хоногийн хугацаанд аль болохоор олон газраар аялна"гэжээ.

      ТӨЗР-ны аялал жуулчлалын хэрэг эрхлэх газрын тоо бүртгэлээс үзвэл, энэ оны өнгөрсөн 7 сард давхардсан тоогоор дотоод гадаадын нийт 4 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого 4 тэрбум 100 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 хувь гаруйгаар нэмэгдсэн байна. ТӨЗР-ны аялал жуулчлалын хэрэг эрхлэх газрын тооцоолсноор, энэ жилийн аялал жуулчлалын алтан улирал өнгөрсөн жилүүдийнхээс 2 сараар урт болох ажээ.

      Төвдийн маш олон малчин тариачид аялал жуулчлалын хөгжлийн дундаас боломж тохиол хүртэж, тэдний эрхэлдэг өвөрмөц байр буудал, хоол хүнс зэрэг нь ч жуулчдад ихээхэн таалагдаж байна. Өүба тосгоны Гэсэрийнх гэдэг айл жуулчлалын цэг ажиллуулдаг. Тэдний 2 давхар төвд маягийн байшин нь саруулхан уудам, орчин үеийн онцлогтой, буудлын хэрэгсэл бүрэн төгөлдөр, арваад зочин хүлээн авах боломжтой.

      Одоогийн байдлаар, төвдийн одон зэрэглэлийн болон энгийн буудлуудыг нийлүүлэн тооцвол 80 мянга гаруй ортой, аялал жуулчлалын салбарт шууд бусаар ажиллаж байгаа хүний тоо 180 мянгаас давж байна. Аялал жуулчлалын салбарын ирмүүн хөгжил нь тус салбарт хөрөнгө оруулалтын өрнөл буй болгож, бүх салбарын тогтмол хөрөнгөгийн хөрөнгө оруулалт 5 жилийн хугацаанд 7 тэрбум гаруй юаниар нэмэгдэж, ерөнхий хэмжээ нь 12 тэрбум 600 сая юаньд хүрсэн байна. Ингээд төвдийн аялал жуулчлалын эдийн засгийн цар хүрээ бүрэлдэн тогтсон юм.

      ТӨЗР-ны аялал жуулчлалын хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгчийн туслах Ляо Ли шэн хэлэхдээ, аялал жуулчлалын хөгжилд мөн зарим асуудлууд тулгарч байна. Ялангуяа алтан улирал болоход тал бүрийн эх баялаг дутагдах байдал гардаг тул цаашдаа эдгээрийг зохицуулахаар мөн хүчлэн чармайх болно гэжээ.

       Ляо Ли шэн хэлэхдээ, ТӨЗР дэд бүтцийн байгуулалтаа улам өргөтгөж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, төвдийг дэлхийн өндөрлөгийн аялал жуулчлалын хамгийн сайхан газар болгохоор чармайж байна гэжээ.

       Төвдийн аялал жуулчлалын хувьцааны хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирлын орлогч Лю Жянь юний үзэж байгаагаар, төвдийн аялал жуулчлал хөгжлийн эхэн үедээ байгаа тул дотоодын аялал жуулчлалын бусад дархан газруудтай харьцуулбал хөгжлийн маш өргөн орон зайтай юм.

      Лю Жянь юнь хэлэхдээ, "Компанийн талаас авч үзвэл, аялал жуулчлалын хөгжил дөнгөж эхэлж байна. Дэд бүтцийн байгуулалт эрчимжихийн хирээр төвдийн аялал жуулчлал улам өргөжин тэлнэ. Өнөөгийн тулгарч байгаа асуудал бол ТӨЗР-аас бусад газрын жуулчид төвдийн аялал жуулчлалын цаг агаарын байдлыг сайн мэдэхгүйгээс болж, бүгд л 7, 8, 9-р сард ирдэг. Үнэндээ цаг уурын талаар жуулчид илүү ойлгож, бид ч мөн тал бүрийн танилцуулгаа улам сайн хийх юм бол зам харилцааны одоогийн нөхцөлд аялал жуулчлалын цар хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх боломжтой юм" гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе