• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шянганы аж үйлдвэр, худалдааны салбарынхан Төв засгийн газрын Шянганыг хөгжүүлэх чухал арга хэмжээнд нааштай хандаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-08-18 16:51:43

       Хятадын ОУР-гийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэчян 17-ны өдөр Шянганд "12-р таван жил"-ийн үндэсний төлөвлөгөө болон эх газар, Шянганы эдийн засаг, худалдаа, банк санхүүгийн хамтын ажиллагааны хөгжлийн чуулга уулзалтад оролцсон бөгөөд төв засгийн газрын Шянганы хөгжлийг дэмжих, эх газар болон Шянганы хамтын ажиллагаанд тус төхөм үзүүлэх шинэ бодлогуудыг нийтэлсэнд Шянганы аж үйлдвэр, худалдааны салбарын хүмүүс нааштай хандаж байна.

      Шянганы уламжлалт нэхмэлийн салбарын төлөөлөл болох аж ахуйн нэгжийн эзэн, Чанжян бэлэн хувцасны бүрэн бус хувьцаат компанийн ерөнхий захирал ЧэньЮнчи энэ удаагийн чуулга уулзалтад уригдсан зочдын нэг юм. Өнөө тус компани олон улсын олон нэрт брэндийг худалдан авсан бөгөөд түүнээ Хятадад борлуулж байна.

      Энэ онд Европ, Америк зэрэг орнууд экспортын итгэмжийн зээл зэрэг асуудлаар Хятадын бүтээгдэхүүнд дарамт үзүүлж байна. Чанжян зэрэг бэлэн хувцсаа Европ Америкт голлон экспортолдог Шянганы хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд өрсөлдөөн сорилтод нүүрлэж байна гэж Чэнь Юнчи хэллээ. Энэ удаагийн чуулга уулзалт дээр ерөнхий сайдын орлогч Ли Кэчян "12-р таван жил"-ийн хугацаанд Хятад улс эдийн засгийн өсөлтийн хэлбэрийг өөрчилж, дотоод эрэлт хэрэгцээг цааш өргөтгөх зэрэг бодлогуудыг олон дахин нотолсон. Чэнь Юнчи хэлэхдээ, эх газрын том зах зээлд түшиглэж чадвал Шянганы нэхмэлийн аж ахуйн нэгжийн хувьд аз тохиол гэсэн үг гэжээ.

       Чуулга уулзалтад оролцсон Шянганы худалдааны танхимын дарга Чэнь Жинвэй хэлэхдээ, уг худалдааны танхим байгуулагдсанаас аваад эх газар болон Шянганы худалдааны салбарын солилцоог эрчимжүүлэхийг зорилгоо болгосон юм. Ерөнхий сайдын орлогч Ли Кэчяны чуулга уулзалт дээр Төв засгийн газрын Шянганд хөнгөлөлт үзүүлэх бодлогын талаар дэлгэрэнгүй тодорхойлон өгүүлснээр, Шянганы Хятадын худалдааны танхим ирэх хэдэн жилийн ажилдаа тодорхой чиглэлтэй боллоо, үүний дотор Шянганы төрөлжсөн үйлчилгээний ажлыг эх газарт оруулахыг танилцуулах нь гол тал болж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: Шянганы урт хугацааны зах зээлийн эдийн засгийн үндэс болон Шянганы боловсрол, сургалт бэлтгэл зэрэг салбарын шилдэг боловсон хүчинд түшиглэн, улмаар өмгөөлөгчийг эх газарт ажиллуулах явдлыг нээлттэй болгоно. Ингэж нээлттэй болгох нь эх газрын хөгжилд зохих түлхэц үзүүлэх бөгөөд Шянганы иргэдийн эх газарт ажлаар хангагдах болон ажил үйлсээ бүтээх боломжийг нэмэгдүүлэх юм гэжээ.

        Шянганы шилдэг арван залуу болон дэлхийн шилдэг арван залуугаар сонгогдсон өмгөөлөгч Хуан Инхао хэлэхдээ: Ерөнхий сайдын орлогч Ли Кэчян дээд зиндааны төлөөөлөгчдийн хамт шинэ бодлогууд авчирсан бөгөөд "12-р 5 жил"-ийн хугацаанд эх газрын үйлчилгээний салбарын улсын GDP-д 43% эзэлж байсныг 4% -аар өсгөж 47%-д хүргэх хүсэлтэй байгаагаа тодорхой тайлбарлажээ. Энэ нь надад нэлээд гүн сэтгэгдэл төрүүлэв. 4% нэмэгдүүлэх нь худалдааны том боломж юм. Өнөөгийн Шянганы GDP-гийн 92% нь үйлчилгээний салбар юм. Иймээс газар дээр нь би аж үйлдвэр, худалдааны салбарын олон нөхдийн халуун алга ташилтыг сонсоод Төв засгийн газрын бодлогыг хүлээн зөвшөөрч байгааг мэдэрлээ гэжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе