![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын ерөнхий сайдын орлогч Ли Кэчян 17-ны орой Шянганы засаг захиргааны онцгой районы засгийн газраас түүнд зориулан хийсэн угталтын хүлээн авалт дээр хэлэхдээ, онцгой районы засгийн газар, нийгмийн олон салбар болон өргөн олон түмэн оюун ухаанаа хөвчлөн эдийн засгаа хөгжүүлж, ард түмний амьдралыг жинхэнэ утгаар нь үр ашигтай сайжруулж, ардчиллыг хууль дүрмийн дагуу аажмаар урагшлуулж, бие биеэ ойлгон эвсэг нэгдэлтэй, хамтын хүчин чармайлт, нэгдсэн ойлголтоор Шянганыг сайтар бүтээн байгуулж, хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Төв засгийн газар "нэг улс хоёр систем", "Шянганчууд өөрсдийгөө удирдах" дээд хэмжээнд өөртөө засах чиг шугамыг цаашид хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, тулгуур хуулийн хүрээнд ажил хэргийг залуурдан, засаг дарга болон онцгой районы засгийн газрын хууль ёсны засаглалыг хэлбэрэлтгүй дэмжиж, Шянганы урт удаан хөгжлийн тогтвортой байдлыг хамгаална гэж тэрээр цохон тэмдэглэв.
Ли Кэчянь хэлэхдээ, Шянганы эх оронтойгоо нэгдсэнээс хойш олсон асар их амжилт нь "нэг улс хоёр системтэй байх" чиг шугамын хүчирхэг амьдрах чадварыг бүрэн харууллаа. Өнгөрсөн хоёр жилийн олон улсын банк санхүүгийн хямралын үед ч Шянган банк санхүү, эдийн засгийн тогтвортой байдлаа хэвээр хадгалж ирсэн нь Шянганы өөрийн үр ашигтай ажиллагаанаас гадна, эх газрын эдийн засгийн тогтвортой хөгжил түүнчлэн Шянган, эх газрын хоорондын эдийн засгийн нягт харилцаа мөн ач тус гаргасан юм. Улс орны эдийн засаг нээлттэй байх явцад өөрчлөлт хийж, дотоод хэрэгцээний нөөц тасралтгүй нэмэгдэж байгаа нь Шянганы хөгжилд хязгааргүй хөдөлгөх хүч нэмж байна. "нэг улс хоёр системтэй байх" өвөрмөц давуу талд түшиглэн эх орны өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй байлгах болон орчин үеийн байгуулалтын явцаас Шянган хөгжлийн илүү боломж тохиол олох болно гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\
外名
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |