• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шянганы эдийн засагчид шинэ арга бодлогыг сайшаав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-08-18 16:41:36

      Шянганд айлчилж буй Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэчян 17-ны өдөр төв засгийн газрын Шянганы хөгжлийг дэмжих, эх газар болон Шянганы эдийн засаг, санхүү зэрэг талын хамтын ажиллагааны шинэ арга бодлогыг зарласан байна. Шянганы эдийн засгийн мэргэжилтнүүд мөн өдөр тойм нийтэлж, шинэ арга хэмжээ нь эх газар болон Шянганы үйлчилгээний салбарын хамтын ажиллагааг түргэтгэж, Шянганы олон улсын санхүү эдийн засгийн төв болох байр суурийг дээшлүүлэхэд ашигтай гэжээ.

      Шинэ арга бодлогын "Шянганыг эх газрын бус юанийн төв болгон хөгжүүлэхийг дэмжих" гэсэн агуулгын талаар Хятадын Гуанда корпорацын ахлах судлаач, Шянганы засаг захиргааны онцгой районы бодлогын хөгжлийн хорооны гишүүн Жөү Бажүнь хэлэхдээ, шинэ арга хэмжээ нь ойрын жилийн Шянганы мөнгө санхүүгийн хүрээнийхнээс Шянганы мөнгө санхүүгийн төвийн хөгжилд тавьсан бодлогын шаардлагыг хангасан юм. Мөн Шянганы хөрөнгө хуримтлуулах төв, эх газрын бус юанийн үйлчилгээний төв болон хөрөнгийн хяналтын төв эсэх тал дээр өгсөн хариулт болно. Энэ нь Шянганы олон улсын санхүү эдийн засгийн төв болох байр суурийг дээшлүүлэхэд тустай гэжээ.

      Шянганы мэргэжлийн болон нэр хүнд бүхий захиргааны ажилтнуудын нийгэмлэгийн дарга Хү Шяомин хэлэхдээ, Шянганы мэргэжлийн хүмүүст эх газрын өргөн зах зээл хэрэгтэй, эх газрын хүмүүс ч Шянганаар дамжин улам хурдтай амжилт олж болох юм. Олон улсын журам горим болон мэдээллийг ойлгож, хоёр тал гар гараа барилцан хилийн чанад дахь зах зээлээ цогцлоож болно гэжээ. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе