• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын засгийн газар Шянганы хөгжлийг дэмжих 6 бодлого хэрэгжүүлнэ

CRI       (GMT+08:00) 2011-08-18 17:21:39

     Шянганд айлчилж буй Хятадын ерөнхий сайдын орлогч Ли Кэчян 17-ны өдөр улсын 12-р таван жилийн төлөвлөгөө хийгээд Шянган, эх газар хоорондын эдийн засаг банк санхүүгийн хамтын ажиллагааны хөгжлийн чуулга уулзалтад оролцсон бөгөөд Шянганы хөгжлийг цаашид дэмжих, эх газар болон Шянганы эдийн засаг, худалдаа, банк санхүү зэрэг талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх Төв засгийн газрын бодлого, арга хэмжээг мэдэгдэв.

      Эх газар болон Шянганы үйлчилгээний худалдааг нээлттэй байлгах хэмжээг ихээхэн дээшлүүлэх, 12-р таван жилийн төлөвлөгөөний сүүлчээр эх газар болон Шянганы үйлчилгээний худалдааг чөлөөтэй болгох, Шянганы олон улсын банк санхүүгийн төвийн байр суурийг бэхжүүлэн дээшлүүлэх, Шянган болон эх газрын хөрөнгийн эргэлтэд юанийн гүйлгээний зам сувгийг өргөтгөх, Гуандүн, Шянган, Аомэний хамтын ажиллагаанд Шянганы чухал үүрэг гүйцэтгэхийг дайчлах зэрэг шинэ арга хэмжээ багтаж байна.

      Мөн өдөр Сангийн яам Шянганд 20 тэрбум юанийн бонд тараав. Хоёр тал мөн Шянганы олон улсын банк санхүү, худалдаа, агаарын тээврийн төвийн хөгжлийг дэмжих, хоёр газар хоорондын барааны эргэлт, шинжлэх ухаан техник, шинээр хөгжсөн аж үйлдвэрийн хамтын ажиллагаа болон худалдаа хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх зэрэг олон салбарыг хамарсан эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны төслийн олон хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе