• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчяний Шянганд хийсэн айлчлалыг нааштай үнэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-08-19 16:56:30

  Хятад улсын ерөнхий сайдын орлогч Ли Кэчян Шянган дахь гурван өдрийн айлчлалаа дуусгаад 18-ны үдээс хойш Бээжинд буцаж ирэв. Өнөөдөр Шянганы олон том том хэвлэл мэдээллийнхэн тойм нийтэлж, Ли Кэчяны энэ удаагийн айлчлалыг нааштай үнэлсэн байна.

  Шянганы Вэньхүй бао сонин 19-ний өдөр "Эдийн засгаар болон итгэл зоригоор Шянганыг хөгжүүлэх аргыг хослон хэрэглэх" сэдвээр тэргүүн өгүүлэл нийтлэв. Өгүүлэлд тэмдэглэхдээ, Ерөнхий сайдын орлогч Ли Кэчян Шянган дахь гурван өдрийн айлчлалаа амжилттай өндөрлүүллээ. Энэ айлчлалаар төвөөс Шянганд асар их дэмжлэг үзүүлж, Шянганы иргэдийн итгэл зоригийг ихээхэн нэмэгдүүлэв. Ли Кэчян ерөнхий сайдын орлогчийн мэдэгдсэн эдийн засаг болон итгэл зоригийг хослуулан Шянганыг дэмжих цуврал бодлогын арга хэмжээ нь Шянганы эдийн засгийн хөгжилтөд асар их амьдрах хүчийг өгч, Шянганы иргэдийн итгэл зоригийг хөвчлөх, Шянганы эдийн засгийн хөгжил болон өөрчлөлтийг ахиулах, түүнчлэн Шянганы гүн дэх асуудлыг алхам алхамаар зохицуулахад чухал бөгөөд алс хэтийн ач холбогдолтой юм гэжээ.

  Шянганы Дагүн бао сонины өгүүлэлд тэмдэглэхдээ, ерөнхий сайдын орлогчийн хувиар анх удаагаа Шянганд айлчилж байгаа Ли Кэчян Шянганы хуучин анд нөхөр мэт онгоцноос буугаад төдий л удалгүй хотын иргэдийн амьдралд нэвтрэн орж, ахмад настнуудын төвтэй танилцсаны дараа хотын иргэдийн гэрт зочлон, байрны түрээсний үнэ, хүн амын байдал зэрэг талаар ярилцаж ойлгон, яриа хөөрөө үүсгэсэн байна. Энэ нь хажууд нь байсан хүн бүхэнд элэгсэг тааламжтай сэтгэгдлийг төрүүлсэн төдийгүй зурагтаар харсан үзэгчид ч даган баясаж байлаа гэжээ. \Алтаннавч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе