|
|
||
Акилов хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Тажикстан Хятад хоёр орны эдийн засаг худалдаа түргэн хөгжиж, Хятадын олон аж ахуйн нэгж Тажикстанд хөрөнгө оруулан, Тажикстаны дэд бүтцийн байгууламжийн нөхцлийг сайжруулж, эдийн засгийн хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан байна. Үүний зэрэгцээ Тажикстан Хятад хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нөөц их, хөгжлийн орон зай ч уудам байна. Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Район бол Хятадын баруунд нээлттэй байх чухал хаалга, Тажикстаны тал Хятадын Шиньжяны хөгжлийг түргэтгэх бодлого зохицуулалтыг дээд хэмжээнд чухалд үзэж, энэ нь Тажикстаны хөгжилд чухал түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна гэжээ.
23-ны орой Жөү Юнкан Улаанбаатарт хүрэлцэн очиж Монголд хийх айлчлалаа эхэллээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч. Хүрэлбаатар болон урьдаар Монгол хүрэлцэн очсон Жөү Юнканыг дагалдан яваа ХКН-ын Өвөр Монголын Өөртөө Засах Районы хорооны нарийн бичгийн дарга Хү Чүньхуа, Хятадаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Сяолүн нар онгоцны буудалд түүнийг угтан авчээ. Жөү Юнкан онгоны буудалд хэлэх үгээ бичгээр тараасан байна. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |