• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Орос-Монголын хөрөнгө оруулалт худалдааны 2011 оны яармаг Эрээн хотод нээгдлээ

CRI       (GMT+08:00) 2011-08-26 11:34:58


Өвөр Монголын Өөртөө Засах Районы орлогч дарга Бү Сяолинь

      5 хоног үргэлжлэх Эрээн хотын Хятад-Орос-Монголын хөрөнгө оруулалт худалдааны 2011оны яармаг 26-ны өдөр Өвөр Монголын Эрээн хотод нээгдлээ. Өвөр Монгол, Монгол улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс тэрчлэн ар Байгалийн хязгаар районы засгийн газар, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид нийт 900 гаруй хүн нээлтийн ажиллагаанд оролцсон байна.

       Өвөр Монголын Өөртөө Засах Районы засгийн газрын даргын орлогч Бү Сяолинь нээлтийн ёслолд оролцон үг хэлж тэмдэглэхдээ, Монгол улс болон Оростой хил нийлж байгаа районтой олон салбар дах харилцаа хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхэд Өвөр Монголын Өөртөө Засах Районы засгийн газар бэлэн байна. Бүс нутгийн чанартай хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх, худалдааны дэг журмыг хамгаалах, амьтан ургамлын өвчнөөс сэргийлэх, банк санхүүгийн тооцоо хийх, бараа гүйлгээний тээвэрлэлт зэрэг олон талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хил дамнах дэд бүтцийн барилга байгуулалт, боомтоор нэвтрэн өнгөрөх үйл ажиллагааг хялбарчлах. хил дамнасан худалдааны бүс ажиллуулж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс ажиллуулахыг идэвхтэй хайж, эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны төвшинг тасралтгүй дээшлүүлэхийг хүсэж байна гэжээ.

 Уг яармаг "хамтын ажиллагаа, хөгжил, хамтаар ашиг хүртэх" уриан дор болж эдийн засаг худалдааны чуулга уулзалт, таваарын яармаг, төслийн зөвшилцөл зэргээр дотоод гадаадын аж ахуйн нэгжийн дүр төрөх, чанартай бүтээгдэхүүн, хамтын ажиллагааны төсөл, худалдааны орчин зэргийг төвлөрүүлэн харуулж давуу талаараа харилцан нөхвөрлөж, хамтын хөгжлөө ахиулан харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэн, Хятад Монгол Оросын солилцоо хамтын ажиллагааны тавцанг байгуулах юм байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе