• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жөү Юнкан Монгол улсад албан ёсны айлчлал хийлээ

CRI       (GMT+08:00) 2011-08-26 16:43:59

      Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Жөү Юнкан энэ сарын 24-26 ний өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалынхаа үеэр тэрээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Дэмбэрэл, Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Хүрэлсүх зэрэг Монгол улсын төр засгийн удирдах хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны гол чухал асуудлаар өргөн хүрээнд ярилцлаа. Хоёр орны улс төр, эдийн засаг, хууль зүйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүнчлэн банк санхүү, худалдаа, уул уурхай, соёлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг гол чухал сэдэв болгон ярилцсан байна. Энэ оны 6-р сард Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Хятад улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр талын удирдах хүмүүс нийтлэг ойлголтонд хүрч, хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгохоо мэдэгдсэн юм. Жөү Юнканы энэ удаагийн айлчлал нь хоёр орны энэхүү стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх, харилцан тохиролцсон харилцаа хамтын ажиллагааны нийтлэг ойлголтуудын хэрэгжилтийн талаар Монголын талтай санал солилцсоноороо чухал ач холбогдолтой айлчлал болсон юм.

      24-ний өдөр Жөү Юнкан Монгол улсын Ерөнхий сайд С. Бадболдтой уулзсан. Уулзалтын үед тэрээр хэлэхдээ, Хятад Монгол дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш сайн хөршийн найрсаг харилцаа нь хоёр орны харилцааны гол чиг шугам болж ирсэн юм . Миний энэ удаагийн айлчлал бол найрамдал, хамтын ажиллагааны чанартай бөгөөд хоёр орны ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө юм. Хятад улс арван хэдэн жил дараалан Монгол улсын хамгийн том худалдааны түнш, гадаадын хөрөнгө оруулагч орон болж ирсэн нь хоёр орны ард түмэнд бодитой ашиг тусыг хүргэж, бүс нутгийн энх тайван хөгжилд тус дөхөм үзүүлсэн байна гэжээ.

      Уулзалтын үеэр Жөү Юнкан бас хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар дөрвөн зүйлийн санаачилга дэвшүүллээ. Үүнд нэгдүгээрт, дээд давхаргын харилцаа холбоогоо баримталж, стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, өөр өөрсдийн сонгосон нийгмийн тогтолцоо, хөгжлийн замыг харилцан хүндэтгэнэ. Хятадын гол чухал асуудлаарх байр суурийг Монголын талын үргэлжлүүлэн хүндэтгэж, дэмжлэг үзүүлж байгааг сайшааж байна. Хоёрдугаарт, хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, уул уурхайг нээн ашиглах, дэд бүтцийн барилга байгууламж, банк санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан ахиулах үзэл баримтлалын дагуу эдийн засаг, худалдааны салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, давуу талаараа харилцан туслаж, харилцан ашигтай хамтран ашиг хүртэхийг биелүүлнэ. Гуравдугаарт, газар нутгийн давуу талаа ашиглан хоёр орны орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Энэ удаа ХКН-ын Өвөр Монголын Өөртөө Засах Районы намын хорооны дарга Хү Чүньхуа тусгайлан хамт айлчилж байгаа нь Монгол улстай хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбар дах бүтээлч хамтын ажиллагааг гүйнзгийрүүлэх зорилготой юм . Дөрөвдүгээрт, аюулгүйн салбар дахь хуулийн хэрэгжилтийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, терроризм, хэт даврагч, хагалан бутаргагч хүчнүүдэд үргэлжлэн цохилт өгч, хилийн удирдлагаа эрчимжүүлэн, үндэстэн дамнасан гэмт хэрэг үйлдэхэд цохилт өгөх, мансууруулах бодисыг хориглох, гамшгаас сэргийлэн багасгах, хууль хэрэгжилтийн талын байгуулалт зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зэрэг хэдэн тал багтсан байна.

      Уулзалтын үеэр С. Батболд хэлэхдээ, Хятад улс өөрчлөлт шинэчлэл , нээлттэй бодлого хэрэгжүүлээд 30 гаруй жил болж, эдийн засаг нийгмийн хөгжлийн талаар асар их дэвшилтэй болж, уг бүс нутаг ялангуяа хөрш оронд ховор боломжийг олгосон байна. Одоо Монгол, Хятад хоёр талын харилцаа, түүхийн хамгийн сайн "алтан үе"-д байх бөгөөд цаашид бэхжүүлэн хөгжүүлэх нөхцөл, нөөц их байна. Хятад улстай стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх нь Монголын дипломат бодлогын тэргүүн чухал чиглэлийн нэг мөн. Сүүлийн жилүүдэд Хятад улс Монголын эдийн засаг нийгмийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэн юм. Ялангуяа Монгол улсад туслан зам харилцаа, боловсрол, биеийн тамир, спортын тоног төхөөрөмж болон орон сууц зэрэг ард түмний амьдралтай нягт холбоотой төслийн талаар ихээхэн ажлыг хийсэн байна. Үүнд Монголын тал баярлаж байна. Хятадын тал үргэлжлэн дэмжлэг үзүүлэхийг хүсч байна, Хятадын нэн олон аж ахуйн нэгж Монголд хөрөнгө оруулахыг хүсч байна гэжээ.

       25-ны өдөр Жөү Юнкан Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид бараалхаж, хоёр орны хөгжил дэвшил, харилцаа хамтын ажиллагаа, ирээдүйн хэтийн төлөвийн талаар ярилцсан байна. мөн Шадар сайд М.Энхболдын хамт нийслэл Улаанбаатаас 70 гаруй КМ аялаж, Магнай гэсэн малчин айлд хүрч, тэдний ахуй амьдралтай нь танилцсан байна. мөн бөхийн барилдаан зэрэг бэсрэг наадам үзэн сонирхсон байна.

       Жөү Юнканы энэ удаагийн айлчлалын үеэр, хоёр орны эдийн засаг худалдаа, банк санхүү, шинжлэх ухаан техник, соёл боловсролын зэрэг салбарын хамтын ажиллагааны 8 бичиг баримтад гарын үсэг зурлаа. Хоёр орны хууль зүйн салбарын харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар зөвшилцөж, Хятадын талаас Монголын хууль зүйлийн салбарын хөгжилд тус дэмжлэг болгон 10 сая юаний тусламж үзүүлэх болсон байна.. Түүнчлэн Жөү Юнканы Монгол Улсад хийж байгаа айлчлалтай уялдаатай явагдаж байгаа хоёр орны иргэд хоорондын харилцааны үйл ажиллагаа -- "Гэрэл гэгээний аян" эмчилгээний үйл ажиллагаа Улаанбаатар хотын 3-р эмнэлэгт болж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын 3-р эмнэлгийн Нүдний мэс заслын тасагт Өвөр Монголын Анагаах ухааны дээд сургуулийн Харья эмнэлгийн нүдний эмчилгээний баг ажиллаж, Монголын нүдэнд нь цагаа буусан өвчтөнд эмчилгээ, мэс засал хийсэн юм. 24-ний өдрийн байдлаар тэд 30 гаруй хүнд амжилттай мэс засал хийсэн бөгөөд ирэх өдрүүдэд мөн 30 гаруй хүнд мэс засал хийхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ эмчилгээний ажиллагаанд хамрагдан нүдний мэс засал хийлгэж хараатай болсон хүмүүс Хятадын эмч сувилагч нарт чин сэтгэлийн баяр талархлаа ахин дахин илэрхийлж байлаа.

        Жөү Юнкан айлчлалынхаа үеэр мөн Монгол улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөл, боловсрол болон бусад салбарт ажиллаж байгаа хятадын хярьят хүмүүс, сурч буй оюутадын төлөөлөлтэй уулзав. Жөү Юнканы тус удаагийн айлчлалын талаар, айлчлалын үеийн чухал уулзалт арга хэмжээ, хоёр талын тохиролцон нийтлэг ойлголт, хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны хөгжлийн талаар Монгол улсын хэвлэл мэдээллийнхэн өргөнөөр мэдээллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе