![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
"Ойн аж ахуй цаг уурын өөрчлөлттэй зохицох нь" сэдэвт Зүүн хойд Азийн экологийн 2-р чуулган 27-ны өдөр Хятадын Хар-мөрөн мужийн И Чүнь хотод нээгдэж, Хятад, өмнөд Солонгос, Япон, Герман зэрэг улсын эрдэмтэн судлаач, засгийн газрын албан тушаалтан ба НҮБ, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон байна .
2 хоног үргэлжлэх уг чуулган Зүүн хойд Азийн нягт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зохицуулах талаар нааштай хувь нэмэр оруулахыг зорьжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, хуралд оролцогчид ойн аж ахуй цаг уурын өөрчлөлтөд нөлөөлөх үүрэг чадавх, цаг уурын өөрчлөлт чийглэг газрын экологид үзүүлэх нөлөө, ойн тогтвортой үйл ажиллагаа ба хүлэмжийн хийн хуримтлал, ойн бүтээгдэхүүний хүлэмжийн хийг орлуулах хэтийн төлөв ба хандлага зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна. \Алтанхуар орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |