|
|
||
5 хоног үргэлжлэх Хятад-Орос-Монголын эдийн засаг худалдааны 2011 чуулга уулзалт 26-ны өдөр Өвөр Монголын Эрээн хотод нээгдлээ. Нээлтийн ёслол дээр Өвөр Монголын Өөртөө Засах Районы орлогч дарга Монгол, Орос хоёр оронтой эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Өвөр Монголын Өөртөө Засах Районы орлогч дарга Бү Сяолинь чуулга уулзалтын нээлт дээр хэлэхдээ, Өвөр Монголд Монголд зорчих 10 боомт, Орост зорчих 6 боомт байна. Өвөр Монголын импорт экспортын худалдаанд Орос болон Монголтой хийх худалдааны хэмжээ олон жил нэг хоёрдугаар байрыг эзэлсээр ирсэн юм гэжээ. Бү Сяолинь хэлэхдээ, Өвөр Монгол хөрштэйгөө найрсаг харилцах, хөрштэйгөө түншлэх чиглэл болон сайн хөрш, амгалан хөрш, баян хөршийн бодлогоо тууштай баримталж, Монгол болон Оросын хилийн районтой эрчим хүч уул уурхай, зам тээвэр, хөдөө аж ахуй, ложистик, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах, шинжлэх ухаан техник зэрэг салбар дах солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэжээ.
Чуулганд оролцож байгаа Хятадын Худалдааны яамны Азийн хэлтсийн дарга Чэн Жөү хэлэхдээ, Монголын талтай эдийн засаг худалдааны чуулга уулзалтын үр ашигтай механизмаар нягт хэлхээ холбоотой байж, хоёр орны удирдагчийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны талаархи зарчмын чанартай нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, уул уурхай нээн ашиглах, дэд бүтцийн байгуулалт, хөрөнгө хуримтлуулах зэргээр гол болгон Хятад, Монгол хоёр орны хөдөө аж ахуй, банк санхүү, төмөр зам, зам тээвэр, чанарын хяналт шалгалт зэрэг олон салбар дах харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Хуралд оролцогсод Хятад ,Монгол, Оросын эх газрын гүүрийн дагуух хотуудын хөрөнгө оруулалтын боломж, бодлого сэдвийн хүрээнд зам тээврийг сайжруулах, боомтын дэд бүтцийн байгуулалтыг түргэтгэх, бүс нутгийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тэрчлэн электрон боомтын бүтээн байгуулалтыг түргэтгэх талаар ярилцсан байна. \Гэрэлт орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |