• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын залуучуудын төлөөлөгчид Бээжинд ирлээ

CRI       (GMT+08:00) 2011-08-27 16:50:23

      8-р сарын 27-ны өдөр нийгмийн олон давхаргын залуусаас бүрдсэн Монголын залуучуудын төлөөлөгчид Бээжинд ирж, долоо хоногийн найрсаг айлчлалаа эхэллээ. Тэд мөн Өвөр Монголд болох Хятад Монголын залуучуудын наадамд оролцох юм.

       Энэ бол Монгол улсаас ирж буй залуучуудын хамгийн анхны томоохон төлөөлөгчдийн баг бөгөөд Хятад Монголын залуучуудын харилцаа хөгжлийн шинэ үед орж буйг харуулж байна. Энэ багт Монгол Ардын намаас 100 залуу боловсон хүчин, Монголын нийгмийн бусад салбараас 100 залуу тус тус багтсан байна.

       Хятадад байх хугацаандаа тэд хороолол, хөдөө тосгон, аж ахуйн нэгж, их дээд сургуулиудаар айлчилж, Хятадын байдлыг нүдээр харж мэдрэн, Хятадын өөрчлөлт нээлттэй бодлогын үр дүнтэй танилцах юм. Тэд Хятадын жирийн иргэд, залуучуудтай яриа хэлцэл зохионо. Хоёр орны залуучуудын байгууллага мөн найрсаг хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурах юм. Энэ ажиллагаа нь хоёр орны ард түмэн ялангуяа залуучууд хоорондын ойлголцол найрамдлыг гүнзгийрүүлж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

       Энэ ажиллагааг Хятадын Коммунист залуучуудын хороо, Хятадын залуучуудын холбоо зохион байгуулж байна. Ирэх 5 жилийн хугацаанд Монголоос мөн 300 залуу хүнийг Хятадад айлчлуулахаар төлөвлөөд байна. \Урьхан, Сарантуяа мэдээлэв.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе