Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан техникийн дипломат харилцаа Хятадын гадаад харилцаан дахь байр суурь мэдэгдэхүйц дээшилж байна. 2010 оны байдлаар, Хятад улс 152 улс орон, бүс нутагтай шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны харилцаа тогтоож, 200 гаруй засгийн газар хоорондын олон улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны байгууллагад элссэн байна.
28-ны өдөр Бээжинд болсон Хятадын шинжлэх ухаан техникийн гадаад харилцааны ажлын хурлаас мэдээлснээр, өнгөрсөн 5 жилд Хятадын шинжлэх ухаан техникийн дипломат харилцаа хөгжлийн чухал үедээ орж, цаг уурын өөрчлөлт, эрчим хүч байгаль орчныг хамгаалах, үр тарианы аюулгүйн байдал зэрэг шинжлэх ухаан техникийн агуулга нь дипломат салбарын чухал хэлэлцэх сэдэв болсон байна. Шинжлэх ухаан техникийн дипломат харилцаа нь хоёр тал болон олон талт харилцааны хөгжлийг тогтворжуулах болон урагшлуулахад чухал хувь нэмэр оруулсан юм.
Хятадын үндэсний ерөнхий хүчин чадал болон шинжлэх ухаан техникийн бодит хүчин тодорхой нэмэгдэхийн хирээр Хятад улс өнөө нэгэнт олон улсын том том шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны төсөлд оролцох чадвартай болжээ. Хятад улс олон улсын мянган хүний генийн бүлэглэлийн төлөвлөгөө, олон улсын тэнгисийн өрмийн хайгуулын төлөвлөгөө зэрэг шинжлэх ухааны томоохон төлөвлөгөөнд оролцсоноор Хятад улс болон Америк, Орос, Европ, Япон зэрэг гол гол шинжлэх ухааны их гүрэнтэй эрх тэгш хамтран ажиллаж, олон улсын стандартыг боловсруулан тогтоох, дэлхийн чанартай том асуудлыг зохицуулахад хувь нэмэр оруулжээ. \Сайн-Өлзий орчуулав.\