• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын Өмнөговь аймагт газар хөдлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-08-28 15:55:17

            Синьхуа хороо Улаанбаатар 8-р сарын 27-ны цахилгаан мэдээ: Монголын хэвлэлүүд 27-ны өдөр мэдээлснээр, Монгол улсын Өмнөговь аймгийн төв Далан-Задгадад мөн өдрийн орой хүчтэй газар хөдөлсөн ч хүн ард эндэж шархадсангүй юм байна.

            Мэдээнд дурдсанаар, Далан-Задгад хотын хэдэн гэр унаж, зарим байшингийн цонхны шил хагарч, хана нь цав гарсан бөгөөд хотын цахилгаан станц үйл ажиллагаагаа зогсоожээ. Уг мэдээг мэдээлэх хүртэл хүн хар эндэж шархдаагүй байна.

           Өмнөговь аймгийн газар хөдлөлтийн станцын мэдээлснээр, энэ удаагийн газар хөдлөлт 5.8 баллын хүчтэй гэжээ. Монголын үндэсний онц байдлын ерөнхий газар газар хөдлөлт дахин гарч болзошгүй, гэвч тухайн газрын оршин суугчид айж цочсоны хэрэггүй гэж сануулсан байна. \Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе