|
|
||
Хятадын Коммунист залуучуудын хороо, Бүх Хятадын залуучуудын холбооны зохион байгуулсан Монголын залуучуудын төлөөлөгчдөд зориулсан хүлээн авалт 27-н өдөр Бээжинд болж, Хятад Монгол хоёр талын холбогдох удирдах хүмүүс тэрчлэн залуучуудын төлөөлөгч 260 гаруй хүн оролцжээ.
Хятадын Коммунист залуучуудын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Бүх Хятадын залуучуудын холбооны орлогч дарга Лү Юнзэн хүлээн авалт дээр хэлэхдээ, Залуучууд бол улс орны ирээдүй, хүсэл эрмэлзэл мөн. Хоёр орны залуучуудын хооронд харилцан ойлголцсон харилцан итгэлцсэн найрсаг хамтын ажиллагааны харилцаа байгуулах нь Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааны чухал агуулга , чухал нөхцөл болно. Иймэрхүү ажиллагаа хоёр орны залуучууд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр орны ард түмний уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлэн, Хятад Монголын найрсаг үйл хэрэгт шинэ эрч хүч олгохыг хүсэж байна гэжээ.
Монголын залуучуудын төлөөлөгчдийн тэргүүн Батжаргал
Монголын залуучуудын төлөөлөгчдийн тэргүүн, Монголын Гадаад харилцаа эдийн засаг худалдааны яамны стратеги төлөвлөлтийн газрын дарга Батжаргал үг хэлж, Хятад Монголын залуучуудын солилцоонд тавцан олгосон Хятадын талд баярлаж байгаагаа илэрхийлэн, Хятад Монголын залуучууд хоорондын солилцооны механизм бий болж, урт хугацаанд, үр ашигтай зохион байгуулж хоёр орны ард түмний найрамдалд шинэ эрч хүч сэлбэхийг хүссэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |