![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улс шинжлэх ухаан, техникийн үндэсний төлөвлөгөөн дэх гадаадад нээлттэй байхаа өргөжүүлнэ гэж Бүх Хятадын УТЗЗ-ийн Хорооны орлогч дарга, Шинжлэх Ухан Техникийн Яамны сайд Вань Ган 28-ны өдөр илэрхийлжээ.
Сайд Вань Ган мөн өдөр Бээжинд болсон Бүх Хятадын шинжлэх ухаан, техникийн гадаад хэргийн ажлын 9-р зөвлөгөөн дээр хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд Хятад улс гадаадаас өндөр зэрэглэлийн 3600 гаруй боловсон хүчинг урьж ажиллуулан, олон оронтой шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, уг салбар дахь гадаад тусламжийн төлөвлөгөө болон "хилийн чанадад гарах" стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлсэн юм гэжээ.
Хятад улсаас ирээдүйд хэрэгжүүлэх олон улсын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хөгжлийн төлөвлөгөө тухайлбал: засгийн газар хоорондын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дээд зэрэглэлийн төсөл, төлөвлөгөөний ажлыг эрчимжүүлж, олон улсын шинжлэх ухаан, техникийн чухал чухал асуудлаарх Хятад улсын үүргийг цаашид бадруулж, шинжлэх ухаан, техник туслалцааны хэв загварыг бүтээж, "шинжлэх ухаан, техникийн түншлэлийн төлөвлөгөө" хэрэгжүүлж эхэлнэ гэж Вань Ган мөн дурджээ. \О.Дарамбазар орчуулав
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |