• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы шинэ ерөнхий сайдын сонгууль эцсийн шувтаргадаа ороод бий

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-08-29 14:16:18

     Японы эрх баригч нам-Ардчилсан намын даргын сонгууль удахгүй болох гэж байгаа бөгөөд өнөө нэр дэвшигч таван хүн сонгуульд өрсөлдөхөөр эцсийн шатандаа ороод байна. Гадаад хэргийн сайд асан Майхара Сейжи, Үндэсний нутаг дэвсгэр, зам харилцааны яамны сайд асан Мабучи Сумио, Эдийн засаг аж үйлдвэрийн яамны сайд Кайеда Банри, Сангийн сайд Нода Ёшихико болон Хөдөө аж ахуй, Ой, Усны аж ахуйн яамны сайд Кано Мичихико нар нэр дэвшин өрсөлдөж байна. Намын даргын сонгуулийн санал хураалт болон бүртгэлийн ажил орон нутгийн цагаар 29-ний үдээс өмнө 11 цагт эхэлж, хамгийн эртдээ мөн өдрийн үдэд санал хураалтын дүн тодорч, намын шинэ даргаа тодруулах юм. Гэнэтийн явдал тохиолдохгүй бол, намын шинэ дарга Кан Наотогийн оронд Японы шинэ ерөнхий сайд болно. Тэгвэл Японы жирийн иргэд уг сонгуульд ямаршуухан байр суурьтай байгаа вэ? Хүмүүс дээрх аль нэг хүнээр улс орноо удирдуулахыг хүсэж байгаа болов уу? Энэ сэдвээр манай радиогийн сэтгүүлч Японы жирийн иргэдийг сурвалжилсан байна. Токио хотын Сетагая Ку дүүргийн оршин суугч хатагтай Му хэлэхдээ:

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе