|
|
||
Японы Сангийн сайд Нода Ёшихико 29-ний өдөр эрх баригч Ардчилсан намын тэргүүний сонгуульд өрсөлдөгчөө ялж, 215 саналаар намын шинэ тэргүүнээр сонгогдсон байна. Үүнээс өмнө хүмүүс найдлага тавьж байсан Гадаад хэргийн сайд асан Маехара Сейжи 2 дахь шатны санал хураалтад орж чадсангүй.
Хятадын Орчин үеийн олон улс судлалын академийн Япон судлалын хүрээлэнгийн дэд захирал Ма Жюньвэй манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятад Японы харилцааны хөгжил нь цаг үеийн чиглэл болоод байна.Нода Ёшихиро Японы ерөнхий сайдаар сонгогдох нь Хятад Японы харилцааны аливаа хөгжилд нөлөөлөхгүй юм. Гэвч хөгжлийн явцад, нутаг дэвсэр, тэнгисийн эрх болон цэргийн явдал зэрэг асуудал хөндөгдөхгүй гэх газаргүй. Энэ нь хоёр орны улс төрчдийн шийдвэр гаргах чадавхыг шалгах болно гэжээ. \О.Дарамбазар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |