|
|
||
Сэтгүүлч 28-ны өдөр Хятадын Эрээн Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны яриа уулзалтын зохион байгуулах комиссын хийлгэсэн үр дүнгийн хурлаас мэдээлснийг үзвэл, хоёр хоног үргэлжилсэн импорт экспортын бүтээгдэхүүний үзэсгэлэн, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг танилцуулах хурал, эдийн засаг худалдааны чуулга уулзалт зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан энэ удаагийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны яриа уулзалт баялаг үр дүнд хүрсэн байна гэжээ.
Статистикаас үзвэл, уг үйл ажиллагааны үеэр Хятад, Монгол, Орос гурван орны 287 аж ахуйн нэгжийн 1000 гаруй хүн уг ажиллагаанд оролцож, 2000 гаруй бизнесменүүдийг хүлээн авч, давхацсан тоогоор 40 мянган хүн үзэсгэлэн үзэж сонирхжээ. Зохион байгуулах комиссын хийлгэсэн Монгол, Оросын худалдаачдын төслийг танилцуулах хурал болон хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны үйл ажиллагаанд 29 санамж бичигт гарын үсэг зурж, хэлэлцээний мөнгөний хэмжээ 930 сая ам.долларт хүрчээ. \Сайн-Өлзий орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |