|
|
||
Бүх Хятадын шинжлэх ухаан, техникийн гадаад хэргийн ажлын 9-р зөвлөгөөн 28-ны өдөр Бээжинд боллоо. Хятадын Шинжлэх Ухаан Техникийн Яамны сайд Вань Ган хэлэхдээ, "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятадын шинжлэх ухаан, техникийн хөгжлийг олон улсын болгох хөгжлийн нэн тодорхой бүтээлч стратегийн бодлогыг тогтоох хэрэгтэй. Хятад улс олон улсын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны төвшинг түргэтгэн олон улсын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаан дахь хөрөнгө оруулалтын цар хүрээг өргөтгөн, өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа олон улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны эрэлт хэрэгцээг хангах хэрэгтэй гэжээ.
Уг зөвлөгөөн нь "Нээлттэй байж, шинийг санаачлах, хамтран ажиллаж хамт ашиг хүртэх" сэдэв дор болсон байна. Хурлын хугацаанд "Олон улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа 12-р таван жилийн тусгай төлөвлөгөө", "Олон улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг удирдах үндэсний аргачлал", "Олон улсын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны баазын удирдлагын үндэсний аргачлал" зэрэг 12-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд хэрэгжүүлэх бодлогын чанартай бичиг баримтыг нийтлэх болно. Хурлын хугацаанд "11-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаан дахь олон улсын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны амжилт бүтээлийн үзэсгэлэнг нээж, сүүлийн жилүүдийн олон улсын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа, улсын шинжлэх ухаан, техникийн дэвшил, эдийн засаг нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлэн, улс орны гадаад харилцаанд тулгуур дэмжлэг үзүүлсэн талаарх ололт амжилтыг дүгнэж, сурталчлах болно.
ХКН-ын Улс төрийн Товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн гишүүн Лю Яньдүн уг зөвлөгөөний нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ, "11-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд олон улсын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа "бие даан шинийг санаачлан бүтээх, гол чухал сэдвээр ахиц хийх, хөгжлийн тулгуур хүч болж, ирээдүйг удирдан дайчлах" чиглэлийн дагуу төлөвлөгөөний хөтөлбөрт дурдсан үүргийг тал бүрээс нь зохицуулалт хийж, үндэсний эдийн засаг, шинжлэх ухаан техник болон гадаад бодлогын стратегитай нягт уялдуулан шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг түргэн хэрэгжүүлэн, хамтын ажиллагааны хэлбэрт өөрчлөлт оруулан, агуулгыг баяжуулан, түүхийн хамгийн сайн хөгжлийн үе шатанд ороод байна гэжээ.
Тэрээр цохон тэмдэглэхдээ, олон улсын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чухал үүрэг гүйцэтгэх стратегийн асар чухал боломж буюу түүхийн таатай боломжтой тохиолдож буйг одоогийн гадаад, дотоодын байдал харуулж байна. "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд шинэ гараанаас олон улсын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг тал бүрээр ахиулж, түгээлтийг шилдэгшүүлэн, салбараа өргөтгөн, орчинг сайжруулж, дэлхийн эх баялгийг бүрэн ашиглаж, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны томоохон амжилтыг олж, зарим зангилаа техникийг эзэмшин, өндөр зэрэглэлийн эрдэмтэн мэргэдийг бэлтгэн гаргаж, бие даан шинийг санаачлан бүтээх чадварыг ихэд дээшлүүлэн, хүмүүсийн солилцоонд тус дөхөм үзүүлж, Хятадын шинжлэх ухаан техникийн хүчин болон нөлөөллийг нэмэгдүүлж, шинэ хэлбэрийн улс орон байгуулахын төлөө улам их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.
Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны сайд Вань Ган хэлэхдээ,"12-р таван ижлийн төлөвлөгөө"-ний хугацаанд үндэсний шинжлэх ухаан техникийн хөгжил олон улсын болох хөгжлийн нэн тодорхой бүтээлч стратеги бодлогыг тогтоох хэрэгтэй. Одоогийн байгаа шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тогтолцоо механизмыг улам боловсронгуй болгож, зохицуулах чадварыг нь эрчимжүүлэх хэрэгтэй. Олон улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаанд хөрөнгө оруулалтын цар хүрээг улам өргөтгөж өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа олон улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны эрэлт шаардлагыг ханган биелүүлэх хэрэгтэй. Засгийн газар хоорондын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны механизмыг эрчимжүүлэх, олон улсын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дээд зэрэглэлийн төсөл, төлөвлөгөөний ажлыг эрчимжүүлж, хөгжингүй орон, хөгжиж байгаа орон, эргэн тойрны орнуудад харилцан адилгүй ажил үүрэгтэй байж, хамтын ажиллагааны шинэ салбарыг өргөтгөн, зүй зохистой давхарга, гол тал нь товойсон шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны шинэ байдлыг бий болгон, олон улсын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа болон олон улсын их сургуулийн төлөвлөгөөнд идэвхтэй оролцон хөгжиж байгаа орнуудтай хийж байгаа шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаагаа тогтвортой ахиулах болно гэжээ.
Хятадын шинжлэх ухаан, техникийн гадаад хэргийн ажлын зөвлөгөө нь 5 жилд нэг удаа зохиогддог. Хятадын шинжлэх ухаан, техникийн гадаад хэргийн ажлын 8-р зөвлөгөөнийг 2006 онд хуралдуулсан юм. Одоо манай орон 152 улс орон, бүс нутагтай шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны харилцааг байгуулаад байгаа бөгөөд 97 улс орон, бүс нутагтай нь засгийн газар хоорондын хамтын ажиллагааны 104 хэлэлцээрийг байгуулж, 46 улс оронд суугаа 69 байгууллагад 141 шинжлэх ухаан техникийн дипломат ажилтныг томилон ажиллуулж, засгийн газар хоорондын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 200 гаруй байгууллагад нэгдэн орж, засгийн газрын хамтын ажиллагаагаар гол болгосон олон ургальч хамтын ажиллагааны эхний алхмыг хийгээд байна. \Гэрэлт орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |