|
|
||
29-ний өдөр Японы Сангийн сайд Нода Ёшихико Японы Ардчилсан намын тэргүүний сонгуулийн 2 дахь шатанд тал хувиас дээших санал авч, тус намын тэргүүнээр сонгогдсоноор, Японы шинэ ерөнхий сайд болох боломжтой боллоо.
Японы эрх баригч Ардчилсан нам мөн өдөр Токиод болсон Парламентын хоёр танхимын ерөнхий хурлаар намын шинэ тэргүүний сонгууль явуулж, нийт 395 намын гишүүн санал хураалтад оролцсон байна. Сонгуулийн дүнд Нода Ёшихико 215 санал авч, Ардчилсан намын тэргүүнээр сонгогджээ. Олон нийтийн найдлага тавьж байсан Гадаад хэргийн сайд асан Маехара сонгуулийн эхний шатанд 3-р байранд орсон тул, 2 дахь шатны сонгуульд орж чадсангүй./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |