• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН болон МАН-ын онолын симпозум Хөх хотноо болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-08-30 10:27:55

          "Засгийн эрх баригч намын бүтээн байгуулалтын практик болон туршлага" сэдэвт ХКН болон МАН-ын онолын симпозум Хөх хотноо болов-ын анхны онолын симпозиум 29-ний өдөр Өвөр Монголын Хөх хотноо болов. ХКН-ын Улс Төрийн Товчооны гишүүн, ХКН-ын нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, ХКН-ын Төв Хорооны зохион байгуулалтын хэлтсийн дарга Ли Юаньчао, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У. Хүрэлсүх нарын зэрэг удидрдах хүмүүс нээлтийн ёслолд оролцож илтгэл хийлээ.

        Ли Юаньчао хэлэхдээ, энэ жил ХКН болон МАН-ын байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Хятад, Монголын харилцаа стратегийн түншлэлийн харилцаа болон өргөжиж хөгжиж байна. Хоёр нам энэхүү түүхэн шинэ цаг үед симпозиум зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм гэлээ.

       Өөрчлөлт, шинэчлэлт, нээлттэй бодлого хэрэгжсэн 30 гаруй жил дэх ХКН-ын бүтээн байгуулалтын практикийг эргэн харвал, урт хугацаанд засгийн эрх барьж байгаа болон зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж буй нөхцөлд намын байгуулалтыг эрчимжүүлэхэд, шинжлэх ухаанч онолоор заавал жолоодлогоо болгон, практикаас төрөн гарсан шинэ шинэ туршлагаа байнга дүгнэн, тэдгээр шинэ шинэ асуудлуудад байнга хариу өгөх хэрэгтэй гэдгийг бид ухамсарлаж ойлгосон. Намын гол үүргийг эрчимжүүлэх, намын байгуулалтыг шинэчлэн ахиулах хүрээнд, намын удирдах түвшин болон засгийн эрх барих түвшинг байнга дээшлүүлэх хэрэгтэй. Бүх сэтгэл зоригоор ард түмэнд үйлчлэх зорилтыг заавал хэлбэрэлтгүй баримтлан, ард түмнээс эхтэй тул ард түмэнд түшиглэн, тэдэнд үйлчлэх хэрэгтэй юм. Нам өөрийгөө удирдан жолоодохыг тууштай баримталж, намаа хатуу чанга удирдаж, зөв бус үйлдэлтэй хэлбэрэлтггүй тэмцэж, авилгалыг залхаан шийтгэх хэрэгтэй гэж Ли Юаньчао тэмдэглэжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе