|
|
||
2011-Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны Эрээн хотын чуулга уулзалтад хүмүүсийн сонирхлыг хамгийн их татсан арга хэмжээнүүдийн нэг нь бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн байлаа. Энэ арга хэмжээ нь өмнөх 2 удаагийнхаас цар хүрээ, зэрэглэлээрээ маш их давсан байна.
Үзэсгэлэнгийн 3 том хэсгийн нэг нь гаалийн газрын биеийн тамир спортын талбайн павильон юм. Павильон нь үзмэрийн 148 кабинтай, үүний дотор Монгол улсын 20 гаруй аж ахуйн нэгж тэнд бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж байгаа бөгөөд үүнд хөнгөн аж үйлдвэр, ногоон бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн дагалдах бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн, электрон бүтээгдэхүүн зэрэг багтсан байна. Монгол улсын үйлдвэрүүдийн арьс ширэн бүтээгдэхүүнүүд нь Хятадын пүүс компаниудын сонирхлыг маш их татаж, зарим пүүс компаниуд тэдэнтэй бараа худалдан авах гэрээ тохиролцсон байна. \О.Дарамбазар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |