![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Монгол улсын гадаад харилцаа болон худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга Цогтбаатар 29-ний өдөр Улаанбаатарт Хятад, Монголын Консулын зөвлөгөөнд оролцож байгаа Хятадын ГХЯ-ын консулын газрын дарга Хуан Пин нартай уулзаж, хоёр орны консулын газрын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр орны иргэдийн харилцааг нэмэгдүүлэн, Хятад Монгол хоёр орны стратегийн түншийн харилцааг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хоёр тал хүссэн байна.
Хуан Пин хэлэхдээ, Хятад, Монголын харилцаа шинэ түүхийн үедээ орж, хөгжлийн шинэ боломж бүрдэн, олон салбар дахь хамтын ажиллагаа үр өгөөжтэй байна. Энэ бүх амжилтаас ашиг олох нь хоёр орны улам бүр сайжирч буй хүмүүсийн харилцаа юм. Хүмүүсийн харилцаанд тус болж, эрүүл, дэг журамтай хөгжлийг дэмжих нь консулын ажилтнуудын үүрэг юм гэжээ.
Мөн өдөр хоёр орны консулын газрын төлөөлөгчид иргэд болон аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хүмүүсийн харилцаанд тус дөхөм үзүүлэх болон консулын салбарууд хооронд шууд харилцааны механизмыг бий болгох зэрэг асуудлаар зөвшилцөж, олон нийтлэг ойлголтолд хүрчээ.\Дүүрэнжаргал орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |