• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Юаньчао Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-08-30 09:56:19

  ХКН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны зохион байгуулах хэлтсийн дарга Ли Юаньчао 29-ний өдөр Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга У. Хүрэлсүхтэй уулзав.

   Ли Юаньчао хоёр намын онолын судалгааны хурал амжилттай явагдсанд баяр хүргээд, Хятад, Монголын харилцаа энэ оны 6-р сард стратегийн түншлэлийн харилцаа болон хөгжиж, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ үе шатандаа орж, бүх салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаанд хөгжлийн өргөн боломж нээгдэж байна. МАН-тай хамтаар боломж тохиолыг алдалгүйгээр хоёр намын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж, улс орноо удирдах, намын байгуулалт зэрэг талаар туршлагаа солилцон, өөр өөрсдийн орныхоо хөгжилд улам их үүрэг гүйцэтгэн, Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжилд улс төрийн бат суурийг тавихад ХКН бэлэн байна хэмээн тэмдэглэжээ.

  У. Хүрэлсүх хэлэхдээ, МАН болон ХКН байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан, хоёр нам онолын судалгааны анхны хурлаа амжилттай зохион явуулж, Монгол, Хятадын харилцаанд шинэ хүчийг  сэлбэлээ. Хоёр нам солилцоогоо улам нягтруулж, хоёр орны хамтын ажиллагааны шинэ салбарыг нээж, Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэхийг хүсэж байна гэлээ.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе