• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН болон МАН-ын онолын симпозиум өндөрлөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-08-31 09:46:23

         ХКН болон МАН-ын "Засгийн эрх баригч намын байгуулалтын практик болон туршлага" онолын симпозиум 30-ны үдээс өмнө Өвөр Монголын Хөх хотод амжилттай өндөрлөв. ХКН-ын Улс Төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга нарын Газрын гишүүн, Төв Хорооны Зохион Байгуулалтын Хэлтсийн дарга Ли Юаньчао, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар нээлтийн ёслолд оролцсон байна.

         Төв Хорооны Гадаад Харилцааны Хэлтсийн дарга Ван Жярүй болон МАН-ын нарийн бичгийн дарга Сүхбаатар өөр өөрсдийн намыг төлөөлөн үг хэлцгээлээ. Ван Жярүй хэлэхдээ, хоёр намын онолын энэхүү симпозиум нь бүрэн дүүрэн амжилтад хүрч, ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэн, хоёр талын стратегийн нэгдсэн ойлголтыг эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар гүн гүнзгий санал санаачилга төрүүлж, Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр орны хоёр намуудын хийж буй амжилттай оролдлогуудад улам их түлхэц өглөө гэжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе