• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос Монгол хоёр орон 9-р сард цэргийн нэгдсэн сургууль хийнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-08-31 17:25:17

          Оросын Мэдээллийн агентлагийн 31-ний өдрийн мэдээнд тэмдэглэснээр, Орос Монгол хоёр орон энэ 9-р сараас "Сэлэнгэ 2011" нэртэй терроризмын эсрэг цэргийн нэгдсэн сургууль хийх гэж байна.

          Оросын дорнодын цэргийн тойргийн командлагчийн мэдээллийн нарийн бичгийн даргын үгийг ишлэн мэдээлснээр, Орос Монголын 500 орчим офицер дайчид , 200 гаруй цэргийн тоног техник энэ удаагийн сургуульд оролцох бөгөөд Оросын талын явган цэрэг, хуурай замын цэргийн агаарын цэргийн ангиуд, арын хангамжийн ангийнхан оролцож, Монголын талаас барилгын болон, артиллери, танкийн цэрэг тус сургуульд оролцох болно.

          Энэ удаагийн терроризмын эсрэг цэргийн нэгдсэн сургууль хоёр үе шаттай явагдаж, эхний шатанд Оросын бүгд найрамдах Буриад улсын "Бүрдэн" буудлагын талбайд, хоёр дах шат нь Монгол улсын хилд буй "Таван толгойн" буудлагын төвд болох юм байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе