• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Япон, БНСУ-ын Хамтын ажиллагааны нарийн бичгийн газар Сөүлд байгуулагдлаа.

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-09-01 17:18:10

       Хятад, Япон, БНСУ 3 орны Хамтын ажиллагааны нарийн бичгийн газар 1-ний өдөр БНСУ-ын нийслэл Сөүлд үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь дээрх 3 орны хамтын ажиллагааны тогтолцоонд шинэ алхам хийснийг харууллаа.

       Хятад, Япон, БНСУ зэрэг 3 орны хамтын ажиллагааны нарийн бичгийн газрыг Сөүлд байгуулж, БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны яамны олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны элчин сайд асан Шин Бон Килийг анхны нарийн бичгийн даргаар томилжээ.

        Шин Бон Кил мөн өдөр хэлэхдээ, 3 орны хамтын ажиллагааны нарийн бичгийн газрыг нээсэн нь уг 3 орны засгийн газрын механизм тухайн бүс нутгийн цэцэглэл хөгжил болон энх тайван хөгжлийг хэрэгжүүлэх эхний алхмаа тавьсан. Хэдийгээр 3 орны шийдэгдээгүй хүндрэлтэй асуудлуудыг даруй зохицуулж эс чадах хэдий ч асар их бэлэг тэмдгийн чанартай юм гэжээ.

       1999 оноос Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны механизмыг ажиллуулснаар уг 3 орны улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг салбарын хамтын ажиллагаа хурдтай хөгжиж, засгийн газар хоорондын зөвшилцлийн механизм 50 гаруйг байгуулж, үүнээс 17 нь 3 орны сайдын хэмжээний чуулган байлаа. 3 орны удирдагчдын нийтлэг ойлголтын дагуу 3 орны хамтын ажиллагааны нарийн бичгийн газар 3 орны хамтын ажиллагааны зөвшилцлийн механизмыг хөгжүүлэхэд тусалж, 3 орны хамтын ажиллагааны төсөл боловсруулах ба хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилт тавьжээ. \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе