|
|
||
Японы Ардчилсан намын шинэ дарга Нода Ёшихико 8-р сарын 30-ны өдөр парламентын хоёр танхимын сонгуулиар Японы шинэ ерөнхий сайдаар албан ёсоор сонгогдлоо. Японы зүүн нутгийн их газар хөдлөлтөөс болсон хүнд цохилт, Япон иений ханш өсч байгаа зэргийн Японы эдийн засагт учруулж байгаа ноцтой нөлөө ялангуяа банк санхүүгийн байдал тасралтгүй муутаж байгаа ашиггүй нөхцөлд Нода Ёшихико засгийн эрхэнд гарсан нь Японд ямар өөрчлөлт авчрах вэ гэдэг талаар Японы олон салбарын хүмүүс янз янзаар ярьж бичиж байна.
Засгийн эрх барих түншийн хувьд иргэний шинэ нам ардчилсан намын засгийн газарт үл ойшоох аргагүй үүрэг гүйцэтгэж, ардчилсан намыг дэмждэг атлаа зохих хэмжээгээр зайгаа барьж байдаг юм. Иргэний шинэ намын дарга Шизука Камей хэлэхдээ, Энэ удаа онцгой нөхцөл байдалд ерөнхий сайдыг сонгосон. Үүнд Нода Ёшихико тодорхой ойлголттой байхыг хүсч байна. Тэр бүх нийтийн хүчийг нягтруулахын тулд тасралтгүй чармайх ёстой гэжээ.
Нода Ёшихико, Кан Наотаогийн засгийн газар болон Либерал ардчилсан нам, Цэвэр бодлоготны намын Ардчилсан намын тухайн үеийн сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрийн хэсэг агуулгад өөрчлөлт оруулах нийтлэг ойлголтыг дэмжиж байгаагаа илэрхийлж, хоёр нам ч түүний ерөнхий сайдаар сонгогдсоныг сайшааж байгаагаа болгоомжтойгоор илэрхийлж байсан юм. Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Нобутеру Ишихара хэлэхдээ,
Шинэ засгийн газар юуны өмнө Ардчилсан намын удирдагчдын Либерал ардчилсан нам болон Цэвэр бодлоготны намтай тохиролцсон гурван намын зөвшилцлийн механизмийг тогтоож хэрэгжүүлж, ардчилсан нам үүний төлөө нэг цогц болон нягтрах ёстой. Тухайн үеийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах талаар шинэ ерөнхий сайд бүх иргэддээ хандан байр сууриа илэрхийлэх ёстой. Бид ерөнхий сайдын байр суурь, шийдвэрийг үндэслэн хойшид хэрхэн хамтран ажиллахаа шийднэ гэжээ.
Цэвэр бодлоготны намтын тэргүүн Нацуо Ямагучи ч шинэ ерөнхий сайдын талаар Нобутерутай төсөөтэй байрь суурь илэрхийллээ.
Бид шинэ засгийн газар гурван намын нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлэхийг шаардаж байна. Нода Ёшихико ч гурван намын нийтлэг ойлголтыг хүндэтгэж, бодит ажлууд хийнэ гэж хэлсээр ирсэн. Ийм учраас гурван намын зөвшилцөн тохиролцоонд хүрэх үндэс болон нөхцөл муу биш гэж үзэж байна.Тэрээр намынхаа нөхөдтэй нягтран, сөрөг намтай бодлогын зохицуулалтаа хэвээр хадгалахыг хүсч байна гэжээ.
Японы хамгийн том эдийн засгийн байгууллага болох эдийн засгийн байгууллагуудын холбооны дарга Хиромаса Ёненура шинэ ерөнхий сайдын дэвшүүлсэн татвар, санхүү, нийгмийн баталгааны гурван талыг уялдуулсан өөрчлөлтийг үнэллээ.
Энэ удаагийн Ардчилсан намын даргын сонгуулийн явцад Ардчилсан намын дарга байсан Ичиро Озавагийн асуудлаас болсон намын дотоодод ноцтой санал зөрөлдөөн гарсан боловч тэдний олонх нь шинэ засгийн газарт тодорхой хэмжээний найдлага тавьж, ерөнхий сайд Нода Ёшихико нэлээд үүрэг гүйцэтгэхийг хүсч байна. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |