• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвд судлаач, гэгээнтэн нараас бүрдсэн төлөөлөгчдийн баг Японд айлчлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-01 17:00:11

      Японд айлчилж байгаа Хятадын төвд судлаач болон гэгээнтэн нараас бүрэлдсэн төлөөлөгчид 8-р сарын 31-ний өдөр Японы парламентын гишүүд болон сэтгүүлчидтэй ярилцаж, Төвдийн түүх болон өнөөгийн байдлыг танилцуулжээ.   

       Төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Төвд судлалын төвийн орлогч дарга Жэн Дүй Японы талын хүмүүст Төвдийн түүх, үндэстний шашны төрийн бодлого ялангуяа Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн эдийн засгийн хөгжлийн амжилтыг танилцуулсан байна.

      Иймэрхүү ярилцлага нь хүмүүсийн Төвдийг ойлгоход тус болсноор барахгүй Төвдийн асуудлыг бүх талаар ойлгоход ашигтай юм, хожим иймэрхүү арга хэмжээ олон зохиогдохыг хүсэж байна гэж Японы талын хүмүүс илэрхийлжээ.\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе