• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсын МАН-ын төлөөлөгчдийн баг Хөх хотын сүм хийдийн соёлтой танилцав

CRI       (GMT+08:00) 2011-09-01 08:42:24

      Монгол улсын Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан Монгол улсын МАН-ын төлөөлөгчид 8-р сарын 31-ний өдөр, Хөх хотын таван суварга сүм, гүрэн, хичээнгүй гүнжийн ордтой танилцав. ХКН-ын гадаадтай холбоо барих яамны орлогч сайд Лю ЖеИ, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын гишүүн, Суртал ухуулах албаны дарга Улаан нар бараа бололцжээ.

       Хөх хот нь "Сүм хийдийн хот" хэмээх сайхан алдартай юм. Хөх хот урьд нь нийт долоон их сүм, найман бага сүм, далан хоёр нэргүй сүмтэй гэдэг. Одоогоор бурхан шашны сүм хийд арав гаруй үлдэж байна, эдгээр сүм хийд нь нэгэн түүхэн ном мэтээр Хөх хотын улс төр, эдийн засаг, соёлын хөгжил хувирлыг тэмдэглэн яваа юмаа.

        Өглөөний 9 цагт Монгол улсын МАН-ын төлөөлөгчид Юйчюань дүүрэгт байрлах таван суварга сүмд хүрч, Хөх хотын сүм хийдийн соёлтой танилцлаа. Таван суварга сүмийн ханан дахь монгол үсгийн одон орны чулуун сийлмэл анхааралд нь хүрч, зураг болон монгол үсгийн тайлбарыг нарийн уншиж, асууж лавлан, зураг авхуулж байлаа. Таван суваргатай танилцсаны дараа төлөөлөгчид гүрэн, хичээнгүй гүнжийн ордонд хүрэв. Уг орд нь энх Амгалангийн үед байгуулагдсан Хятадын цорын ганц бүрэн бүтэн хадгалагдаж үлдсэн Чин гүрний гүнжийн орд . 2001 онд Хятадын гол чухал соёлын хамгаалалтын газар болов. Төлөөлөгчид хөтчийн даруулгаар гүнжийн ордны барилга байгууламж, эдлэл хэрэгсэл, Монгол улсын түүх, монгол, манж хоёр үндэстний харилцаа холбооны түүхийг нарийн ойлгосон байна. /www.solonggo.net/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе