![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Соёлын яамны орлогч сайд Ван Вэньжан саяхан Бээжинд айлчлахаар ирсэн БНСУ-ын Ю-сугийн дэлхийн яармагийн зохион байгуулах хорооны дарга Кан Тун Соктой уулзаж, хоёр тал Шанхайн дэлхийн яармагийн туршлагад үндэслэн БНСУ-ын Ю-сугийн дэлхийн яармагийг амжилттай зохион байгуулах талаар санал бодлоо солилцсон байна.
Ван Вэньжан хэлэхдээ, ирэх жил Хятад БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой болно. Хятадын Соёлын яам Хятадын засгийн газар болон иргэдийн тоглолт, үзэсгэлэн ба бусад хэлбэрийн Хятадын онцлогтой соёлын ажиллагаагаар Ю-сугийн дэлхийн яармагт оролцож, уг яармаг амжилттай зохиогдоход илүү олон дорнын өнгө нэмэрлэнэ гэжээ.
Кан Тун Сок хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармагийг амжилттай зохион байгуулсан нь Ю-сугийн дэлхийн яармагт өгөөжтэй туршлага болж байна. Дэлхийн яармаг бол олон орны тэргүүний технологи, соёл иргэншлийг харуулах чухал тавцан бөгөөд дэлхийн шилдэг соёлыг үзэгчдэд уламжлан хүргэх гол судас байдаг. Ю-сугийн дэлхийн яармаг Хятад улсын шилдэг соёлыг дэлхий дахинд харуулах завшаан болно гэдэгт итгэж байна гэжээ. \Алтанхуар орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |