• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Япон, БНСУ 3 орны хамтын ажиллагааны нарийн бичгийн газар байгуулагджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-02 17:28:37

       9-р сарын 1-нд Хятадаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны түр төлөөлөгч Чэнь Хай Хятад, Япон, БНСУ 3 орны хамтын ажиллагааны нарийн бичгийн газарт очиж, Хятадаас БНСУ-д суугаа элчин сайдын яам болон элчин сайд Жан Синьсэньгийн нэрийн өмнөөс тус газар байгуулагдсанд баяр хүргэлээ.

       Чэнь Хай хэлэхдээ, Хятад, Япон, БНСУ 3 орны хамтын ажиллагааны нарийн бичгийн газар нээгдсэн нь 3 орны зөвшилцөлд дэмжлэг үзүүлэх бөгөөд хамтын ажиллагааны төсөл боловсруулах ба хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, 3 орны хамтын ажиллагааны харилцааг эрчимжүүлэхэд тустай юм. Хятадаас БНСУ-д суугаа элчин сайдын яам уг нарийн бичгийн газрын ажлыг идэвхтэй дэмжих болно гэжээ.

       Хятад, Япон, БНСУ 3 орны хамтын ажиллагааны нарийн бичгийн газар 2010 оны 12-р сард үзэглэсэн "Хятад, Япон, БНСУ-ын засгийн газрын 3 орны хамтын ажиллагааны нарийн бичгийн газар байгуулах хэлэлцээр"-ийн дагуу байгуулсан олон улсын байгууллага бөгөөд БНСУ-д байрлаж , 3 орны олон салбарын хамтын ажиллагааг дэмжих ба урагш ахиулах зорилготой юм. \ Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе