
Хятадын олон улсын аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний анхдугаар яармаг 2-ны өдөр Гуанжөүд нээгдлээ. Тус яармаг 70 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, 3000 орчим лангуутай бөгөөд яармагт оролцсон аж ахуйн нэгж 10 мянгыг давж, дотоодын хамгийн том аялал жуулчлалын салбарын яармаг болоод байна.

Энэ яармаг тусгай сэдэвт 6 том ордонтой, уулын дотоод гадаадын аяллын шугам, жуулчлалын байгууллага, зочид буудал, авиакомпани, аялал жуулчлалын аж ахуйн нэгж, байгалийн үзэсгэлэнт газар зэргээсээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн, аялал жуулчлалын электрон худалдаа, аялал жуулчлалын хэвлэл мэдээллийн салбар, аялал жуулчлалын боловсрол сургалт, зочид буудлын хэрэгсэл, аялал жуулчлалын хэрэгсэл зэрэг 20 гаруй салбарыг хамран өргөжиж, анх удаа аялал жуулчлалын бүх салбарыг холбон, уг салбар дах солилцооны тавцан болж чадсан байна.\Дүүрэнжаргал орчуулав\
