|
|
||
Монголын баг төлөөлөгчид ӨМӨЗР-ы Ордос хотын төв Дүн шэнд хүрч, Ордос дахь Шэньхуа нүүрсээр нефть боловсруулах салбар компанитай танилцаж, тус компанийн хариуцлагатай хүн хэрхэн нефть боловсруулах тухай товчоор тайлбарлалаа. Дараа нь Монголын баг төлөөлөгчид Дүн шэн хот дахь Ао линь цэцэрлэгт хорооллоор аялж, тэнд байгаа үзмэр загвар, бүтээн байгуулалттай нь танилцсан юм. Мөн Монголын залуучуудын төлөөлөгчид Ордос хотын Эзэн хороо хошуунд байгаа Чингисийн онгон буюу "Чингисийн орд" аялал жуулчлалын баазаар зугаалж, тэнд байгаа Тянь чяо том ресторан буюу дэлхий дээрх хамгийн том Монгол гэрт тав духтай зочлон, тоглолт сонирхоод Хөх хотод буцан ирсэн байна. Тэд 9-р сарын 2-ны өдөр эх орондоо буцах юм байна. \Гантөмөр мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |