|
|
||
9 сарын 1-нд Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан Монгол Ардын Намын төлөөлөгчдийн баг Ордос хотноо хүрэлцэн очиж, Шэньхуа группийн Ордос хотын нүүрсийг шууд шингэрүүлэх төслийн бүтээн байгуулалттай газар дээр нь танилцжээ.
Шэньхуа группийн Ордос хот дахь салбар компани нь дэвшсэн аж үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй, нүүрсээр химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж мөн. Үдээс өмнө төлөөлөгчдийн баг уг компанийн нүүрсийг шууд шингэрүүлэх үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ үйлдвэрлэлийн хүрээ хэвчээ, техникийн байдал, борлуулалт, үр ашиг зэрэг үйл ажиллагаатай газар дээр нь танилцжээ. Төлөөлөгчдийн баг Шэньхуа Шэньдүн группийн Бүлээн-Тал нүүрсний уурхайд хүрэлцэн ирж, тэндэх мэргэжлийн шинэчлэлт, гарц, аж ахуйн аюулгүйн байдалтай танилцсан байна.
Хияа багш шинэ дүүрэг нь Ордос хотын шинээр байгуулж байгаа улс төр соёл, банк санхүү, боловсролын төв бөгөөд жижиг оврын машин үйлдвэрлэх бааз мөн. Мөн өдрийн үдээс хойш төлөөлөгчдийн баг Хияа багш шинэ дүүргийн бүтээн байгуулалтын байдлыг тойрон үзэж, Ордос хотын хот тохижуулалтын байдлыг ойлгосны дараа Ордос группийн нэхмэлийн үйлдвэрт ирж, мэргэжил төхөөрөмж, нэхмэлийн төрөл зүйл, борлуулаг зэрэг үйл ажиллагаатай танилцжээ.
Айлчлалын үеэр төлөөлөгчдийн баг Чингисийн онгонд хүрэлцэн ирсэн бөгөөд"Ордос хуримын ёслол"хэмээх тоглолтыг сонирхсон байна. Ингээд Монгол улсын МАН-ын төлөөлөгчдийн баг ӨМӨЗО дахь албан ёсны айлчлалаа амжилттай өндөрлөөд, 9 сарын 1-ний орой Ордос хотоос Бээжин руу мордсон байна. \www.solongo.net\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |