|
|
||
Хятад-Ази Европын анхдугаар яармагт урилгаар оролцож буй Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари 9-р сарын 1-ний өдөр Өрөмчид манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, энэ удаагийн яармаг нь хоёр орны худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Пакистаны эдийн засаг хамтын ажиллагааны шинэ зам суваг болохыг хүсэж байна гэж хэлжээ.
Тэрээр мөн хэлэхдээ, энэ он бол Хятад Пакистаны найрамдлын жил, мөн Хятад Пакистаны дипломат харилцаа байгуулсны 60 жилийн ойн жил юм. Олон жилийн турш, хоёр орон уламжлалт найрамдлаа тасралтгүй эрчимжүүлсээр ирсэн. Хятад Пакистан хоёр орон эдийн засаг худалдааны салбар дах хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлэн, хоёр орны уламжлалт найрамдлыг улам батжуулах хүсэлтэй байна. Өдрөөс өдөрт хөгжиж буй өнөөдөр бид шинэ зам суваг хайж, хоёр орны худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бөгөөд хоёр орны худалдааны түншийн харилцааг улам хөгжүүлэх ёстой гэжээ. /Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |