![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Синьхуа хрооны мэдээ: ХКН-ын Төв Хороооны Улс Төриийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Хятад Улсын орлогч дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ардын Намын ерөнхий нариийн бичгийн дарга У. Хүрэлсүх тэргүүтэй Монгол Ардын Намын дээд хэмжээний төлөөлөгчидтэй 2-ны өдөр Ардын их хурлын ордонд уулзалт хийлээ.
У. Хүрэлсүх төлөөлөгчдийг тэргүүлэн Хятадад ирж, Хятад Монголын хоёр намын онолын судалгааны хуралд оролцсоныг сайшааж байгаагаа Ши Жиньпин илэрхийлж, ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс судалгааны хурал амжилттай болсонд баяр хүргэлээ. Ши Жиньпин Хятад Монголын харилцааг нааштай үнэлж тэмдэглэхдээ, Хятад Монгол улс нь Зүүн хойд Азийн орон, хамтын ихээхэн ашиг сонирхолтой. Хоёр орны ерөнхий сайд нар энэ оны 6-р сард хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүргэхээр мэдэгдсэн нь чухал том ач холбогдолтой, алс хэтийн нөлөө ихтэй юм. Хятадын нам, засгийн газраас хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үздэг, хоёр орны харилцааны тогтсон шинэ зэрэглэлийн дагуу, Монголын талтай хамтран, хоёр орны салбаруудын солилцоо, хамтын ажиллагааг баттай ахиулж, хоёр орны ард түмэнд улам их үр өгөөжийг хүртээхэд бэлэн байна гэжээ.
Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Монголын эдийн засаг харилцан нөхөх давуу талтай байгаа, энэ нь ялангуяа уурхайн үйлдвэрийн хамтын ажиллагаан дээр илүү харагдаж байна. Хоёр орны хамтын ажиллагаа өргөн их ирээдүйтэй, бид түүхэн боломжийг ашиглаж, харилцан нөхөх давуу талаа улам гаргах хэрэгтэй. Уурхайн нөөцийг нээн хөгжүүлэх- дэд бүтцийн байгуулалт-банк санхүүгийн хамтын ажиллагаа зэрэг гурван талыг нэгэн цогц болгож, нэгдэлтэй төлөвлөн ахиулах үзэл баримтлалаар холбогдох салбарын ажил хэрэгч, хамтын ажиллагааг хүчтэй эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин ХКН байгуулагдсаны 90 жилийн ой болон Хятадын эдийн засгийн ерөнхий байдлыг танилцуулжээ.
У. Хүрэлсүх хэлэхдээ, Монгол Ардын Нам болон ХКН-ын анхны онолын судалгааны хурал амжилттай боллоо, хоёр тал намын байгуулалт, төрөө засаж, засгийг удирдах арга туршлага болон хоёр орон, хоёр намын харилцааг цаашид хөгжүүлэх зэрэг талаар гүнзгий солилцоог хийж, ойлголцоо, стратегийн итгэлцлийг гүнзгийрүүлэв. Монгол Ардын Нам хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хэлбэрэлтгүй ахиулж, хоёр орны улс төр, эдийн засаг, нийгэм соёл, залуучуудын зэрэг салбаруудын солилцоо, харилцан ашигтай, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны олон улсын үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол Хятадын найрамдлын төлөө бүх хүчээр чармайх болно гэжээ. /Баясгалан орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |