|
|
||
Хятадын Төвдийн Өөртөө Засах Районы төв Лхас хот 3-ны өдөр биет бус соёлын өвийн үзэсгэлэн болон үзүүлэх тоглолтыг зохион байгуулав. Лхас хотын орлогч дарга Ма Шиньмин уг арга хэмжээний нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ, соёлын өвийг хамгаалах, үндэсний соёлыг уламжлах нь үндэстнүүдийн санаа сэтгэлийг холбох холбоос юм гэжээ.
Энэ удаагийн үзэсгэлэн болон үзүүлэх тоглолт 2 хоног явагдах бөгөөд тэр нь 2011 оны Шүэдүн баярын цуврал арга хэмжээнүүдийн нэг нь болох юм байна.
Одоо Лхас хотод Хятадын үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн хамгаалалтад орсон 20 зүйл , өөртөө засах районы зэрэглэлийн хамгаалалтад орсон 44 зүйл, хотын зэрэглэлийн хамгаалталтад орсон 64 зүйл бүртгэгдсэн байна. \О.Дарамбазар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |