• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн хойд Азийн Яармаг нь тус бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ тулгуур цэг юм

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-09-04 16:32:52

          Хятад, Монгол, Хойд Солонгос, Япон, Өмнөд Солонгос, Орос зургаан орон оролцох Хятадын Гирин–Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны 7 дахь яармаг 9-р сарын 6-нд Чанчүньд болно. 6 удаа амжилттай явагдсан Зүүн Хойд Азийн энэ удаагийн яармаг нь өөрийн өвөрмөц татах хүч болон нөлөөлөх хүчээ ашиглан Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ тулгуур цэг нь болж байна.

         Зүүн Хойд Азийн яармагийн гүйцэтгэх комиссын дарга, Гирин мужийн орлогч дарга Чэнь Вэйгэнь хэлэхдээ, Зүүн хойд Азийн яармаг нь Зүүн хойд Азийн 6 орны засгийн газрын эдийн засаг худалдааны өндөр албаны хүмүүсийг Чан чүньд урьж ирүүлэн, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг зөвшилцөн хэлэлцэж, бүс нутгийн интеграцичлалын байгуулалтын талаар судлан шинжлэх болно гэжээ.

         Монгол улсаас Хятад улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц. Сүхбаатар Синьхуа хорооны сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Зүүн хойд Азийн яармагийн үеэр болох удирдагч нарын уулзалт нь Хятад, Монгол хоёр орны ирээдүйд маш их ач холбогдолтой юм, ийм ч учраас Монгол улс уг яармагийг нэн чухалчлан үзэж байна гэжээ. Монгол улс одоо уул уурхайн нөөц баялгийг олборлон ашиглах эрч хүчээ нэмэгдүүлж, зах зээлжихийг улам ахиулан, шинэ төмөр зам болон төмөр зам, авто замын сүлжээ байгуулах ажлыг идэвхтэй төлөвлөж, Зүүн хойд Азийн бүс нутаг болон Хятадын зүүн хойд бүсийн нутаг бизнесийн асар их нөөц боломж байгааг сонирхож байна гэж тэр тэмдэглэжээ.

        Уг яармагийн үеэр Түмэн мөрний сав газрын орон нутгийн засаг захиргаад хоорондын чуулга уулзалт, Зүүн хойд Азийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны дээд хэмжээний 5 дах чуулга уулзалт зэрэг 11 чуулга уулзалт зохион явуулах бөгөөд Монгол, Япон, Өмнөд Солонгол, Хятад-Португали хэлний орнууд болон Өмнөд Африкийн худалдааны өдөрлөг зэрэг хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны 30 арга хэмжээ, Зүүн хойд Азийн зөвлөхүүдийн 2 дах чуулга уулзалт зэрэг соёлын солилцооны 18 арга хэмжээ зохион явуулна. \О.Дарамбазар, Н.Пүрэвжав нар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе